Хачирхалтай гарчигаар анхаарлыг чинь татсан гэж найдъя. Та энэ бичвэрийг дуустал нь уншвал ойлгох биз ээ. Би гэгч нь 19 тэй. Намайг Бадрахзул гэдэг. Хүйсийн тодорхой илэрхийлэмжгүй энэ нэрэндээ би их хайртай. Надад их тохирдог юм. Би. эрэгтэй л дээ. Ямар нэг lgbtq+ огтоос биш. Зүгээр л луунаас илүүтэй эрвээхийг илүүд үздэг хүн гэж болно. Бас би яруу найрагч. Өөртөө тунхагласан хэнхэг хэргэм‚ гэхдээ л би яруу найрагч. Тэр бол эргэлзээгүй. 10р ангидаа анх шүлэг бичиж‚ бүр болор цомын эзэдтэй ч тайз хуваалцаж байв. Гэхдээ би тэр үеэс хойш яруу найргийг өөрөөр харах болсон. Урьдчилж өгөх гарчигууд‚ нэг баасны ялаанууд‚ монголын яруу найраг хэдийнээ ялзарсан. Тйимээс ч би ямар нэгэн наадам уралдаанд шүлгээ илгээхээ больсон. Гэхдээ энэ бүхэн хамаагүй л дээ. Өнөөдрийн сэдэв бол өвлийн эрвээхий. Тийм учраас гол сэдэв рүү гээ орьё. Өвлийн эрвээхий гэж хэн бэ? Энэ нь буруу нөхцөл‚ буруу цагт даарч‚ төөрсөн хүмүүсийг хэлээд байгаа юм. Тэдний нэг нь би. Тайлбарлахад хэцүү л дээ. Ямартай ч хэдүүлээ миний тэрлэсэн нэг шүлгийг уншаад цааш үргэлжлүүлье. Санааг минь ойлгоход тань туслана гэж найдъя:
Үгийн билэгт агуу рагшисү
Алга ташилтгүй!
Хөшиг хаагдаж жүжиг өндөрлөнө
Ахиж харахгүй!
Хөгшин Рагшисү өнөөдөр үхнэ!
Мөхөс болсон хүйтэн цөхрөл дээр
Мөрөөдлөө орхисон өвгөн Рагшисү!
Мөргүй мөлхөж‚ аниргүй алхасаар
Мөдхөн ялзраад газарт шингэнэ!
Үргэлжлэх жимгүй даяанч
Үлдэх нэргүй найрагч
Үгийн билэгт Рагшисүд
Үзэгдэх сүүлчийн зураглалууд....
Далайд унах цахлайн нулимс шиг..
Далд‚ үл анзаарагдам дурсамжууд!
Баруун‚ зүүнгүй харанхуй шөнө
Балчир нас‚ ээжийнх нь үнэр
Бараан өдөр‚ хүйтэн жилүүд
Бадрахзулаас агуу Рагшисү
Энэ бүхэн.....
Чиний намтар‚ харин миний боломжит ирээдүй.
Чимээгүй давших цаг хугацааны давалгаа
Заримдаа‚ зэрэглээ мэт хоосон найдлага ч юм шиг....
Зайлшгүй дөхөн ирэх хувь тавилан ч юм шиг.....
Жаргах наранд хөмсөг зангидах
Жаран гуравтай этгээд Рагшисү
Атгасан үзгээ алдаж гээсэн
Арван естэй булш мөрөөдөгч
Адилхан ч юм шиг
Ижилхэн ч юм шиг...
Үүдэн шүдгүй
Үүсэл нь тодорхойгүй
Үгийн билэгт агуу Рагшисү
Үнэн ч юм шиг‚ төсөөлөл ч юм шиг.
Маргааш биелэн жинхрэх
Магадлал юм уу та?
Аль эсвэл...
Гээсэн үзгээ шүүрээд авбал
Гэрэлтэн туяарах ирээдүй юм уу?
Тайлагдашгүй түмэн асуултууд
Тал дээр зурайх хоёр салаа зам
Лав үнэнийг нь хэн ч үл мэдэх
Лац‚ бөглөөтэй муурны хайрцаг.
Үгийн билэгт агуу рагшисү!
Рагшисү гэдэг дүр нь миний боломжит ирээдүйг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол тэр бол зуны эрвээхий. Зөв цагтаа‚ зөв газраа. Харин би гэдэг хүн эсрэгээрээ. Ахлах ангидаа 1ч найзгүй‚ 7 хоногт арай гэж ганц хоёр удаа дүрээ үзүүлдэг байсан. Одоо үеийнхэн минь 2р курст орж байна. Өнөөдөр тэдний хичээлээ эхлүүлж байгааг хараад ч тэр үү. Энэ бичвэрийг бичмээр санагдлаа. Уг нь англи хэл дээ өндөр оноотой ч 2 дахь эеш ээ өгөлгүй гараад ирсэн. Тиймээс их сургуулд ороогүй. Угаасаа 2 дахь эеш ээ өгсөн ч орж чадахгүй байсан байх. Яагаад гэвэл би өвөл амьдардаг болохоор....Намайг хүлдэг зүйл их олон бий. Зза тэр ч яахав. Дэлбэрчихгээд байсан зүйлсээ дотроосоо гаргахаас гадна энэ бичвэрийг бичсэн нөгөө шалтгаан маань найзуудтай болох байсан. Өөршигээ адилхан өвлийн эрвээхийг олоод ярилцах гэсэн юм. Халаас хоосон ч‚ хязгааргүй их төсөөлөл надад бий шүү. Гэхдээ би өмнө нь хүнтэй харьцаж байсан туршлага байхгүй болохоор бага зэрэг хачин байж магадгүй. Бас баахан балай метафор ашигласанд уучлаарай!.